news.mn    art.news.mn    google.com
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монголын урлагийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /ЗДТГ/-тай хамтран “Хог болгон хог биш” төсөл хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн хүрээнд өнгөрсөн даваа гаригт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нэгэн үзэсгэлэн нээгдсэн юм. Үзэсгэлэнд багачуудын гараар дамжин “хог” хэрхэн урлагийн бүтээл болсныг дэлгэн харуулсан юм.

Сонин, цаасны хаягдалд, ундааны хуванцар сав, архины шил, скочны голын хатуу цаас, зайрмагны модон иш, нухашны шилэн сав тэр бүү хэл хуучирч муудсан гутлаа ашиглан хүүхдүүд бэлэг, дурсгалын зүйл, гэрийнхээ өнгө үзэмжийг нэмэх чимэглэл хүртэл бүтээсэн байлаа.  Хэрэглээнээс хасагдан хогын сав руу шилжсэн эдгээр зүйлсийг тэд дахин амилуулж, гоёмсог, эгдүүтэй, үзэгний сав, гэрлийн бүрхүүл, цэцгийн сав, гэрийн чимэглэл, хувцас, ээмэг, зүүлт, унжуурга, ханын чимэглэл зэрэг олон зүйл урласан байв.

XXI зуунд дэлхий нийтээрээ хогоо хэрхэн зохистой ашиглахал анхаарлаа хандуулж, хогоо цаас, хуванцар, шилэн гэх мэт ангилан хаягдаг бол манайд энэ төрлийн үйлчилгээ бүрэн нэвтэрч хэвшээгүй байгаа. Тэгвэл энэ бүхэнд сануулга өгөх зорилгоор “Хог болгон хог биш” төсөлд Баянзүрх цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль, Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төв, Хүүхдийн урлан бүтээх төвийн 250 сурагч хамрагдаж, 30 гаруй уран бүтээлч багш нарын хамт эдгээр бүтээлийг хийжээ.  Тэдний үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болгон урласан бүтээлүүдийг хараад цаашид уг үзэсгэлэнг Ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулмаар санагдсан шүү.

Үзэсгэлэнгийн үеэр хог хаягдлаар хийн урлагийн бүтээл болсон гоёл чимэглэлийн зүйлсийг худалдаалж байсан бөгөөд худалдан авсан хүмүүс тэдний хийх бүтээх хүсэл эрмэлзэлд нь дэм өгч байсан юм.

Г.ДАША

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...