news.mn    art.news.mn    google.com
“Imagination film”-ийн бүтээл “Эрэмдэг” уран сайхны кино маргааш “Тэнгис”, “Өргөө” кино театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна. Уг киноны зохиолыг “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр буюу Төгсөө “Эрэмдэг амьтан” Оросын шилдэг өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Кинонд залуусын гэрэл гэгээт дурсамж, хайр дурлал, түүний үнэ цэнэ, өнөөгийн нийгмийн нөлөөлөл тэднийг хааш нь дагуулж байгаа болон баян, ядуугийн ялгаа, тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөн тавьжээ. Киноны найруулагчаар С.Бэхбаатар, ерөнхий зураглаачаар Ж.Отгондаваа, ерөнхий зураачаар Ж.Мөнх-Оргил, хөгжмийн зохиолч, дууны найруулагчаар Г.Хишигбүрэн, зургийн даргаар Я.Одгийв нар ажиллажээ. Харин киноны гол дүрүүдэд Э.Тамир, С.Бат-Эрдэнэ, Н.Ундрах, Г.Бат-Эрдэнэ, Гавяьат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, Соёлын тэргүүний ажилтан Г.Золбоот, Б.Эрдэнэцэцэг, Б.Болормаа, А.Төгсбар, Б.Навчаа, Р.Баттогтох нар тоглосон байна.

“Эрэмдэг” уран сайхны киноны “Хавар, намар” дууны үг, аяыг “Guys”-ын Төгсөө бичиж, дууг Гавьяат жүжигчин, поп дива Сараа дуулсан юм.

Уг киноны албан ёсны трэйлерийг  ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...