news.mn    art.news.mn    google.com
“Х ТҮЦ” хамтлагийн драмын шинэ бүтээл болох "Сэрүүн хасын нууц" эмгэнэлт драмын жүжгийн нээлт өнгөрсөн сарын 18-нд Соёлын төв өргөөнд болж байсан. Жүжиг хэд хоног засварласан ч өчигдрөөс эхлэн тайзнаа тоглож эхэллээ. Учир нь өнгөрсөн сарын 26-29-ны өдрүүдэд нийслэл хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болсон учир Соёлын төв өргөөний тайзыг чөлөөлөх шаардлагтай байсан юм.

Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа анх тавилаа. Найруулагчаар УГЗ Ч.Найдандорж ажиллаж, гол дүрүүдэд МУГЖ И.Одончимэг, жүжигчин Н.Ялалт, Т.Бархүү нар тоглож буй.  Тус продакшний уран бүтээлчид таван жилийн өмнө “Аянгын бороо” жүжгийг тавьсан нь Монголын театрын тайзнаа гарсан цоо шинэ үзэгдлийг авчирч байсан бол энэ удаад “Сэрүү хасын нууц”-ыг дэлгэж байна.

Г.ДАША




Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...