news.mn    art.news.mn    google.com
"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Энэ удаад Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй хамтран "Хайртай хүнийхээ гар руу гүйгээрэй" дууг хүргэлээ.

Одоогоор төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослол, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтарсан уран бүтээлиийг үзэгчдэд хүргээд байсан бол өнөөдөр ийнхүү дөрөв дэх уран бүтээлийн эзэд тодорлоо.

Та энэ төслийн хүрээнд үзэгчдийн хүртээл болсон клипүүдийг үзэхийг хүсвэл доорхи линкээр холбогдоорой. youtube.com/MongolianLive, www.twitter.com/MongolianLive, www.facebook.com/MongolianLive, www.instagram/MongolianLive 

Г.ДАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.