news.mn    art.news.mn    google.com
Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын өдрүүдэд /7 сарын 11-13-ны өдөр/ Улаанбаатар хотын долоон музей  үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Энэ нь "Түүхээр аялахуй" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажил бөгөөд Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Уран зургийн галерей төслийг дэмжин ажиллаж байна.   

Дашрамд сонирхуулахад, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Түүхээр аялахуй” музейн аялалд энэ жилээс Өмнөговь аймгийн төв музей, Тэмээний музей, Ёлын аманд байрлах Байгалийн музей нэгдсэн байна.

Г.ДАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...