news.mn    art.news.mn    google.com
“Интер” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн “Бестселлер” номуудыг  уран зохиолын ба бусад гэсэн хоёр төрлөөр танилцуулж байна. Уран зохиолын  bestseller-т “Чонон сүлд” роман эрчээ алдахгүй уншигчдыг байлдан дагуулсан хэвээрээ байна.  Харин бусад bestseller-ыг  “Эртний Түвдийн залуужуулах жор” ном тэргүүлжээ.

Уран зохиолын Бестселлер

1. Чонон сүлд
 
Хятадын зохиолч Зян Рунг талын малчин монгол айлд аж төрж олон жил мал хариулж, чонын бэлтрэг тэжээсэн айлынхаа малчидтай ижил дасал болон тэр л идээшин ээнэгшсэн аж байдлаа дэвсгэрлэн “Чонон сүлд” роман бичиж 2004 онд хэвлүүлсэн нь өнөөдөр дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдаж зохиолчийнхоо төдийгүй монгол үндэстний нэр алдрыг дуурсгасан юм. “Монсудар” хэвлэлийн газраас энэхүү номыг эрхлэн гаргасан нь уншигчдын таалалд нийцэж ийнхүү хамгийн хурдан хугацаанд уншигчдад хүрсэн номоор шалгарч монгол хүн бүрийн ширээний ном болж чадахуйц чансаатай бүтээл болохоо баталсан юм. Дэлхий дахинаа шуугиан тарьж, хэлнээс хэл дамжин өртөөлж, сая сая уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж орон орны ялангуяа орчин цагийн уран зохиолын шилдэг, хамгийн өндөр борлуулалттай номоор шалгарсан бүтээлүүдийг уншигчдадаа хүргэх зорилго тавьж ажилладгаараа уншигчдын танил болсон “Монсудар” хэвлэлийн газрынхан энэхүү гайхалтай номыг нэрт дуун хөрвүүлэгч Д.Болдбаатарын орчуулснаар монголчуудадаа хүргэсэн юм.
 

2. Шинэ сар
 
Энэхүү цуврал одоогоор 50 гаруй орны хэл дээр 116 сая хувь борлогдчихоод байгаа юм. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд уг зохиолд маш өндөр үнэлгээг өгөөд байгаа бөгөөд тухайлбал, “Шинэ Сар  таамаглахын аргагүй, ер бусын уянгын түүх” - USA Today, “Сэтгэл догдлуулсан адал явдал, уянгын гайхалтай хослол, гоц бүтээл” –VOY, “Шинэ Сар... фенүүдээ 3 дахь дэвтрийг тэсэн ядан хүлээхэд хүргэнэ” – School Library Journal гэж дүгнэсэн байна.
 
 
 
 
 
 


3. Бүрэнхий
 
Зохиолч: Стефини Мэйер Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар
 
Уг зохиол англи хэл дээр хэвлэгдсэн даруйдаа сая сая уншигчийг байлдан дагуулж, нэр нөлөө бүхий сэтгүүлээс гаргадаг хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн байна. “Бүрэнхий” зохиолын санааг зохиолч тун санамсаргүй олжээ. Тэрбээр зүүдэндээ залуухан хос бяцхан довцог дээр гараад суучихсан чухал сэдвээр хөөрөлдөж байхыг үзсэн байна. Бүсгүй нь энгийн нэгэн, харин залуу нь ер бусын үзэсгэлэнтэй цус сорогч байсан гэнэ. Ингээд гурван сарын туршид зохиол болгон бичиж дуусгажээ.
 

4. Домогт ану хатан
 
Зохиолч: Б.Шүүдэрцэцэг
 
Эдүгээгээс гурван зуун арван дөрвөн жилийн өмнө, арван хоёрдугаар жарны баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын тооллоор 1696 онд Тэрэлжийн Зуун модонд Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн, хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч монгол бүсгүй Ану хатны домгийг түүхэн
 





5. Ногоон нүдэн лам
 
Зохиолч энэхүү номоо монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бодит амьдралаас сэдэвлэн бичсэн ажээ. Grand book 2008, 2009 оны шилдэг номоор шалгарч, 2009 оны Азийн Уран зохиолын Мэн шагналын хагас шигшээ 24 номын нэгээр шалгарсан.
 






6. Зуун жилийн ганцаардал
 
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
 
Колумбын алдарт зохиолч Габриэл Гарсиа Маркесийн 1967 онд бичсэн “Зуун жилийн ганцаардал” бол Латин Америкийн орнуудын шилдэг романы нэг бөгөөд Маркес энэ бүтээлийг туурвисны учир утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. Зохиолын үйл явдал Макондо хэмээх нэгэн жижигхэн хотод өрнөх бөгөөд энэ нь Колумбын түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой юм.
 
 
 
 


7. Монголын сонгомол өгүүллэг
 
Өгүүллэг бол гүнзгий санааг цомхон бөгөөд сонирхолтой илэрхийлдгээрээ хэний ч таашаалыг хүлээдэг хүмүүсийн хамгаас их амтрахан уншдаг, хүүрнэл зохиол сонирхогчид өөр өөрсдийнхөөрөө үнэлж цэгнэж чаддаг, монголын шинэ үеийн уран зохиолд нэлээд сайн хөгжсөн төрөл зүйл юм. Зохиолч яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн сонголтоор уншигчдын хүртээл болсон энэхүү ном нь 1920-иод оноос өнөөдрийг хүртэлх үеийг хамарсан шилдэг өгүүллэгүүдээс бүрджээ. 




8. Усан доогуур хорин мянган бээр аялсан нь

 
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
 
Францын алдарт зохиолч Жюль Верны бичсэн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” ном нь зөгнөлт зохиол юм.
 
 
 
 
 
 
 
 


9. “Сонгомол эсээнүүд”
 
Зохиолч: Мишэль Монтэнь 
 
Францын философич Мишэль Монтэнь эсээ хэмээх орчин цагийн уран зохиолын жанрыг үндэслэсэн бөгөөд уг бүтээлүүд аль ч улс оронд оюунлаг номын жагсаалтыг тасралтгүй тэргүүлсээр иржээ. Эдгээр гайхалтай эсээний талаар бахдан бичээгүй зохиолч сэтгэгч нэг ч үгүй бөгөөд энэ номыг уншилгүйгээр философи, уран сайхны сэтгэлгээг ойлгох боломжгүй хэмээн үздэг аж. Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын орчуулсан уг бүтээл сүүлийн хэдэн жилийн турш манай уншигчдын дунд хамгийн их эрэлттэй номын нэгд тооцогдсоор ирсэн юм.
 

10. Дэлхийн уран зохиолын 85н сод туурвил
 
Дэлхийн утга зохиолын 2500 гаруй жилийн түүхэнд хамгаас онцгой хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн 85 сод бүтээлийн товч агуулга, үйл явдлыг уншсанаас ялгаагүй шахам түвшинд хураангуйлж, зохиол тус бүрийн дор мэргэжлийн тайлбар зүүсэн энэхүү ном нь 2002 оноос хойш Монгол улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан номоор шалгарсаар иржээ. Баруунд уншигчдад уран зохиолын талаар тодорхой, бодтой мэдлэг олгох, хүмүүсийг унших номоо сонгоход нь тус дэм болох зорилгоор иймэрхүү хэлбэрийн номыг ХХ зууны сүүл үеэс өргөнөөр түгээх болсон билээ.Уг номыг уншсанаар дэлхийн уран зохиолын өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн замналтай танилцаад зогсохгүй, маш сонирхолтой, дээд түвшний бүтээлүүдтэй нэгэн дор, хямд үнээр, богино хугацаанд танилцах боломжтой юм.
 
Бусад Бестселлер

1. Эртний түвдийн залуужуулах нууц жор
 
Эрхлэн гаргасан: “Амжилтын хөтөч” ТББ
 
Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.
 
 
  
 

2. Өглөөний хүн
 
Орчуулагч: Б.Энх-Амгалан
 
Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ. Эрт унтаж эрт босвол өвчин гэдгийг мартана. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно. Ном хүний амьд­ралыг өөрчилж чадах увдистай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй.

Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаа жолоодогч “Өглөөний хүн” болох 100 өдрийн хувьсгал!

 


3. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
 
Зохиогч: Нам Ин Сүг Орчуулагч: О.Оюунжаргал
 
Хорин нас бол гэнэн хонгор, хиргүй тунгалаг гэсэн пайз зүүгээстэй байдаг нас. Гэвч ажил мэргэжил, гэрлэлт, байр сууриа бэхжүүлэх зэрэг амьдралын чухал сонголтын агшинд байгаа хорин настануудад хорин нас гэдэг бол мөрөөддөг нас биш явах зүг чигээ тогтоодог нас, хорин насандаа ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс их зүйл шалтгаална гэх мэт маш үнэтэй зүйлүүдийг бичсэн байна. Эмэгтэй хүн хорин хэдэн насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдрал нь тодорхойлогддог. Өнөөдөр амьдрах зарчим, хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэж би итгэдэг. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстой.
 
 
4. Оксфорд-Монсудар Англи Монгол толь бичиг
 
Дэлхийн хамгийн нэр хүндтэй Англи-Монгол толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чадсан толь юм. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр төвшинд бүтээгдсэн толь юм.
 
 
 
 
 
 
 


5. Oxford Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг
 
Англи хэл анхлан суралцагчид, оюутан залуус, жуулчдын хэрэгцээ, хүмүүсийн өдөр тутмын хэрэг­цээнд тохир­сон авч явахад авсаархан толь юм.
 
 
 
 
 
 
 

6. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?
 
Энэхүү номонд гарч байгаа муу эмэгтэй бол хорон муу санаатай нэгэн биш. Тэр бол хэнээс ч хараат бус ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг хүчирхэг эмэгтэй. Түүний өөрийнхөө үнэ цэнийг мэддэг энэ байдал нь эрчүүдэд таалагддаг. Эр хүн тэр бүр хайртай бүсгүйдээ тайлбарлаж хэлээд байдаггүй зүйлсийн тухай өгүүлж байгаагаараа энэ ном үр өгөөжтэй юм. 
 
  
 
 



7. Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увдисууд
 
Архинд мансууран солиорох, тамхинд архагшин эмгэгших, мөрийтэй тоглоомд улайран ховслогдох, буруу хурьцалд адлагдан донтох замаар алин хэн ч унал сүйрэлд орохоор үл барам агуу улс орныг ч мөхөөн устгах аюултай. Энэ номыг үзэж судалснаар өнөөгийн нийгэмд тулгамдсан дээр хорт зуршлын гэм уршгийн тухай тодорхой ойлголт авахаас гадна хэрхэн энэ хорт зуршлуудаас салах арга замыг мэдээд зогсохгүй эдгээр гүн увдис номлолуудыг амьдралдаа хэрэгжүүлэн бүтээвээс үхлийн цаламд урхилагдан адлагдсан аюулт эмгэгээс эргэлзээ үгүй чөлөөлөгдөх болно. 
 
 
 
8. Монгол их хатдын нууц
 
Зохиогч: Жак Уэтерфорд Орчуулсан: А.Мөнгөнзул, С.Соёлжин
 
“Монгол хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц далд түүх юм” хэмээн нэн зоримог, шинэ сэргэг сонирхолтой дүгнэлт хийгээд үүнийгээ олон баримт, үйл явдлын учир холбогдлоор задлан тайлбарласан байна. “Чингис” хааны охид байгаагүйсэн бол монголын эзэнт гүрэн өнө удаанаар оршин тогтнож чадахгүй байсан” түүхийн нарийн эмзэг нууцыг бидний өмнө нээсэн энэхүү ном домогт их хатдын яруу алдарт амьдралын тухай гэрэл гэгээт хуудсууд нь монгол бүсгүйчүүдэд зориулсан үгэн хөшөө болжээ. Монголын аугаа их Хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм.
 
 
 9. Урлаг - Хүүхдийн ном
 
Дэлхий дахины урлагийн гайхамшигт төрөл зүйл, зарим нэгэн урлагийн бүтээл хэрхэн бүтсэн тухай, алдартай зураач барималчдын амьдрал бүтээл болон урлагийн янз бүрийн хэв маягийн тухай энэ номноос үзэж болох юм. Энэхүү ном нь алдартай зураач барималчийн амьдрал бүтээл, хэв маяг бүхий хөрөг, бүтээлээ хэрхэн туурвисан хийгээд түүхэн явцад тухайн арга ажиллагаа хэрхэн өөрчлөгдсөн, урлагийн түүхэнд олон арга барилаар хэрхэн бүтээсэн, хөгжлийн явцад хэрхэн өөрчлөгдөж хувьссан зэрэг маш өргөн мэдээллийг хүртэж чадах сонирхолтой ном юм. 
 


10. Дэлхийн түүх
 
Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар
 
Уншигч бидний оюуны санд үнэтэй хувь нэмэр оруулж, ширээний ном болж чадахуйц “Дэлхийн түүх” хэмээх гайхамшигт номыг “Монсудар” хэвлэлийн газар Английн“Dorling Kindersley” хэвлэлийн газартай хам­тарч монгол хэл дээр хэвлэн гаргасан нь хүний мичин өвөг дээдсээсээ буюу 4.5 сая жилээс эхлээд өнөө үеийн 2007 оны үйл явдал хүртэлх мэдээллийг хамарчээ. Үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлгүүдтэй.
 
 
 
 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...