news.mn    art.news.mn    google.com
Монголын сэтгүүл зүйн шилдэг сэтгүүл “Соронз”-ын шинэхэн дугаар худалдаанд гарлаа. Мартын 8-н тохиж байгаа гуравдугаар сарын эхний дугаарт УИХ-ын залуу гишүүн, улс төрчдөөс хамгийн үзэсгэлэнт гэргийтэй ноён С.Бямбацогтын хувь заяаны тохиолоор таван бар давхацсан өнөр гэр бүл уригдан сонирхолтой яриа өрнүүллээ. Хэзээд шинэ сонин мэдээллээр арван дөрөв хоног тутам дуулиан тарьж байдаг “Соронз” сэтгүүлийн Hot news буланд “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын хууль ёсны хоёр дахь эхнэрийн фото зургийг анх удаа нийтлэж, дэлгэрэнгүй танилцуулж байна. Мөн Ерөнхий сайд Сү.Батболдын том ах С.Бат-Очирыг гэргийн хамт сонин хэвлэлийнхнээс мөн л анх удаа танилцуулж байгаадаа баяртай байна. Үүний зэрэгцээ “МАК”-ийн Б.Нямтайширын ганц охин, Монголын хамгийн баян өв залгамжлагч Н.Цэлмүүн 140-н мянган долларын хамгийн сүүлийн үеийн загварын дэгжин машин хөлөглөж байгааг “Соронз” баримттайгаар, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын анхны гэргийн фото зураг бүхий мэдээллийг анх удаа нийтэллээ. Энэ мэтчилэн “Петровис”-ийн Г.Оюунгэрэлийн охин гэмтэл авсан тухай, “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяр ноёнтны царайлаг хүү Тэнүүнийг охид сонирхож байгаа, эх орноосоо урвасан хэргээр зургаан жилийн ял сонссон Ц.Жаргалсайхан, Их британид шүүгдэж байгаа Б.Хурц нар нэг ангийн хоёр,    дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр Р.Базараа клипний од бүсгүйгээс үрийн зулай үнэрлэх гэж байгаа, уул уурхайн бизнесмэнүүдийн охид болох Тавантолгойн хувьцаа эзэмшигч ноён Дагвадоржийн охид Сонороо, Саруул нар Н.Цэлмүүнтэй дотно нөхөрлөх болсон гээд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хуудас бүрээ дүүргэлээ.

 Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Соронз” олны танил хүмүүсийг амжилтанд хүргэсэн ачит ээжүүдийг нэгэн дор сонирхолтой фото зургийн хамт танилцуулсан бол эсрэгээрээ оддыг ичээсэн “галзуу” ээжүүдийг ч онцоллоо. Мөн дэлхийд алдартай брэнд Chanel-ийн нээлтэн дээр Монголын хамгийн сайхан бүсгүйчүүд цугласныг фото зургийн фомгоос үзэх боломжтой. “Соронз” сэтгүүлийн папараци буланд айдас дагуулсан үс буюу олны танил оддын цочмоор дүр төрхийг хөгжилтэйгөөр шүүмжилж байна. “Гол дүр” булан энэ удаад драмын театрын залуу жүжигчин Б.Тамир оролцож өөрийн ертөнцөө нээсэн бөгөөд залуу гэр бүлийн сонирхолтой зургийг нийтлэж байна. Харин шинэ дугаарын “Хайрын түүх” буланд далай аварга Г.Өсөхбаяр, гэргий Б.Нарантуяагийн хамт оролцож анхны учрал, амьдралын гэгээн сайхан дурсамжуудаасаа хуваалцсан юм. Үүний зэрэгцээ нэг гэрт 20-уулаа амьдардаг өнөр гэр бүлийн сонирхолтой хэв маягийг “Соронз” сонирхуулж байна. Энэ мэтчилэн шинэ соргог бүхнийг цаг алдалгүй, бүхнээс түрүүнд дуулгаж дуулиан тарьдаг  “Соронз” сэтгүүлийн шинэ дугаараа амжиж уншаарай.

 “Соронз” таныг соронз мэт татах болно.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлийг ачаалж байна...